
Паркууд

Багануур ҮТП
“Багануур ҮТП”-ийн хүрээнд хагас кокс, нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэр, устөрөгчийн үйлдвэр болон бусад боловсруулах үйлдвэрүүдийг кластер байдлаар 2025-2035 оны хороонд байгуулахаар төлөвлөсөн ба хагас кокс, ахуйн хэрэглээний утаагүй түлш, кальцийн карбид, аммиак, аммонийн нитрат, автобензин, дизель түлш зэргийг үйлдвэрлэнэ.

Бор-Өндөр ҮТП
Бор-Өндөр ҮТП-д Эрдэнэс Критикал минералс ТӨҮГ-ийн Жоншны нөөц болон бүс нутгийн ашигт малтмалын нөөцөд тулгуурлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт 762.8 га-д Жонш, цахиур, төмрийн хүдэр боловсруулах, нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэх гэсэн 4 чиглэлийн кластерт нийт 18 үйлдвэр байгуулахаар 994 сая ам. долларын хөрөнгө оруулалт төлөвлөөд байна.

Эрдэнэт ҮТП
Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сумдын нутагт металлурги, химийн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр "Эрдэнэт" үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, катодын зэс, элементийн хүхэр, үнэт металл, зэс бүтээгдэхүүн боловсруулах цогцолбор үйлдвэрүүдийг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар хөгжүүлэхээр ажиллаж байна.

Дархан ҮТП
Дархан ҮТП-д төмрийн хүдрээс ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх Төмрийн нойтон баяжуулах үйлдвэр, хорголж, аргалжийн үйлдвэр, цувих, цутгах цех бүхий ган хайлах үйлдвэр байгуулагдана.Да аны Төмөрлөгийн Үйлдвэр ТӨҮГ-ийн эзэмшил бүхий Төмөртэй болон бусад ордуудаас хангана.

Тавантолгой ҮТП
Тавантолгой ҮТП-ийн хүрээнд 1-р үе шатанд хэрэгжүүлэх Кокс-эрчим хүчний үйлдвэр ашиглалтанд орсноор 2.7 сая.тн нүүрс ашиглаж 107 Мвт цахилгаан, 2 сая тн металлургийн кокс үйлдвэрлэн Эрдэнэс ган цогцолборын гангийн үйлдвэрт нийлүүлэн үлдэсэн хэсгийг экспортонд гаргахаар төлөвлөж байна.

Хөтөл ҮТП
“Хөтөл” ҮТП-ийг барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор, кластер хэлбэрээр хөгжүүлж төр ба хувийн хэвшлийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдах дагаж хөгжих шат шатны үйлдвэрүүд, дотоодын болон олон улсын хэрэглээг стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хангана.
