Эрдэнэс ҮТП ХХК Танилцуулга
Монгол Улсын Их Хурлаас 2022 онд баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн дагуу Засгийн газрын 2023 оны 257 дугаар тогтоолоор төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын “ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувь охин компани хэлбэрээр байгуулсан.
Алсын хараа
Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжилд манлайлах үүрэг гүйцэтгэж, үйлдвэрлэлийн оновчтой гинжин хэлхээг бий болгож, эрдэс баялгаас нэмү ү өртөг, технологи шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эх орондоо хөгжил дэвшил авчирна.
Эрхэм зорилго
Үйлдвэрлэл, технологийн паркуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан төлөвлөж, хөгжүүлэхдээ нөөцүүдийг зүй зохистой ашиглаж нийгэм, эдийн засаг, байгаль орчинд нөлөөлөх үр дүнг эерэг чиглэлд хөтөлж, бизнесийн тогтвортой, дэмжлэг бүхий платформыг бий болгож, иргэн бүрийн амьдралын чанарыг эрс дээшлүүлнэ.
Үнэт зүйл
Эрхэм зорилгодоо хүрэхийн тулд компанийн чадварлаг ажилчид, үндэсний үзэл санаа, ёс суртахуун, ил тод байдал, хийж бүтээхийн чинхүү эрмэлзэл, шударга хөдөлмөр, нэгдмэл байдлыг үнэт зүйлээ болгоно.


Хөрөнгө Оруулалтын Таатай Орчин
7,7 $
Тэрбум долларын Үйлдвэрлэл
68
Төрлийн бүтээгдэхүүн
+10,000
Шууд ажлын байр
45
Үйлдвэр
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, өртөг зардлыг бууруулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэн эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулна.
Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ.
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах Кокс-химийн цогцолбор, Нүүрс-химийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолбор, Ган үйлдвэрлэлийн цогцолбор, Жоншны хүдэр боловсруулах цогцолбор, Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор зэрэг хүнд үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн боловсруулна.

Бидний стратегийн зорилго
Иргэн бүрийн амьдарлын чанарт эергээр нөлөөлөх
1
Зорилго
4
Нөлөөлөл
4
Чиглэл
8
Зорилт
Хөрөнгө оруулалт санхүүгийн үйлчилгээний платформ
Нийгмийн үйл ажиллагааны платформ
Тээвэр ложистикийн платформ
Шинжлэх ухаан инновацийн инкубатор платформ
Хүний нөөц ажлын байрны платформ
Иж бүрэн зөвлөн туслах үйлчилгээний платформ

Эрднэс Монгол Нэгдлийн Компаниуд






