

Тавантолгой ҮТП
Тавантолгой ҮТП-ийн хүрээнд 1-р үе шатанд хэрэгжүүлэх Кокс-эрчим хүчний үйлдвэр ашиглалтанд орсноор 2.7 сая.тн нүүрс ашиглаж 107 Мвт цахилгаан, 2 сая тн металлургийн кокс үйлдвэрлэн Эрдэнэс ган цогцолборын гангийн үйлдвэрт нийлүүлэн үлдэсэн хэсгийг экспортонд гаргахаар төлөвлөж байна.

“ТАВАНТОЛГОЙ” ҮТП- КОКСЖИХ НҮҮРС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР
ҮНДЭСЛЭЛ, АЧ ХОЛБОГДОЛ
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын Хараа 2050” Зорилт 4.2-т Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно гэж тусгасан ба энэ хүрээнд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлсэн байна” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн 3.2.Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ” гэж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ийн 3.6.1-д “Өмнгөговь аймагт нүүрс-эрчим хүч болон металлургийн кокс, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулна” гэж, Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.1.6-д “Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна.” гэж тус тус заасан.
Иймд дээрх Монгол Улсын хөгжлийн урт, дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдэд туссан зорилтууд болоод Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэнэс Монгол ХХК-ийн зүгээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Тавантолгойн ордыг түшиглэн кокс-эрчим хүч, кокс-химийн цогцолбор үйлдвэрүүдийг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаа хөгжүүлэхээр ажиллаж байна.
Монгол улсын 2024 оны гүйцэтгэлээр 83.7 сая.тн нүүрсийг экспорлож 8.7 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд нийт экспортын 29.8%-ийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтаас олсон байна.. Мөн 2025 оны хагас жилийн байдлаар 37.9 сая.тн нүүрсийг экспортлож 2.6 тэрбум ам.долларын орлого олоод байна.
ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн стратегийн ордод ашиглалтын 8 тусгай зөвшөөрөл эзэмшдэг, 6,3 тэрбум тонн чулуун нүүрсний нөөцтэй, жилд 20 орчим сая тн коксжих болон эрчим хүчний нүүрс олборлож байна. Тавантолгой ҮТП-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн бүлэг ордыг түшиглэн 1-р үе шатанд кокс-эрчим хүч, 2-р үе шатанд кокс-химийн чиглэлээр хөгжүүлж нүүрсийг гүн боловсруулж нүүрсний үнэ цэнийг цэнийг нэмэгдүүлж, тавантолгой ордыг иж бүрэн ашиглах боломжтой бүрдэнэ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 1396 га газар Улсын тусгай хэрэгцээнд авах асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт бичиг нь очсон. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх хүлээгдэж байгаа
Тавантолгой ҮТП-ийн хүрээнд 1-р үе шатанд хэрэгжүүлэх Кокс-эрчим хүчний үйлдвэр ашиглалтанд орсноор 2.7 сая.тн нүүрс ашиглаж 107 Мвт цахилгаан, 2 сая тн металлургийн кокс үйлдвэрлэн Эрдэнэс ган цогцолборын гангийн үйлдвэрт нийлүүлэн үлдэсэн хэсгийг экспортонд гаргахаар төлөвлөж байна. 2-р үе шатанд хэрэгжүүлэх Кокс-химийн үйлдвэрийн ашиглалтанд орсоноор 2.7 сая. Тн баяжуулсан нүүрсийг гүн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болох 1.% сая.тн кокс, 4.8 мян.тн метанол болон 19.5 мян.тн бензин, 52.4 мян.тн дизель, 100 мян.тн аммиакийн шүү үйлдвэрлэж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Говийн бүсийг усжуулах гадаргын усны 2 төсөл Хэрлэн-Тооно, Орхон Онги төслүүд, Гүний усны Цагаан цав төслүүдийг хэрэгжиж эхэлсэн бөгөд Цагаан цав усны төслийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхай хүртэлх ус дамжуулах хоолойн төсөл, ТЭЗҮ, Зураг төслийн өртөг нь 1.9 тэрбум төгрөг, Гүйцэтгэгч нь “Хайдродизайн” ХХК 2025 оны 01.сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. “Тавантолгой ҮТП” -ийн нийт усны хэрэглээг урьдчилсан байдлаар 630.0 л/с ус гэж тооцож байна.
ХҮРЭХ ҮР ДҮН
ҮТП-ийг 2024-2030 оны хооронд бүтээн байгуулж хөгжлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын болон бүс,
Нийт хөрөнгө оруулалт | 2,204.3 сая $ |
Жилийн борлуулалтын орлого | 4142.2 сая $ |
Жилийн ашиг | 762.0 сая $ |
Жилд төлөх татвар | 658.7 сая $ |
Шинээр бий болох шууд/шууд бус ажлын байр | 2794 |
Монгол Улсын ДНБ /өсөлт/ | 9 % |
Экспорт /өсөлт/ | 15.7 % |
Төсвийн орлого /өсөлт / | 14 % |
Ядуурлын түвшин /буурна/ | 7.0 пункт |
Нэг хүнд ногдох ДНБ /өсөлт / | 8.9 % |
Хүний хөгжлийн индекс /өсөлт / | 0.6% |
Тавантолгой ҮТП-ийг ашиглалтад оруулснаар жилдээ 1,391.6 сая ам.долларын нэмүү өртгийг бий болгон экспортыг нэмэгдүүлэх импортын зарим бүтээгдэхүүнийг орлох бодит үр дүн бий болно.
ҮНДСЭН ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ
Тавантолгой ҮТП-ийн үндсэн үйлдвэр нь кокс-эрчим хүчний үйлдвэр бөгөөд тус үйлдвэр нь жилдээ 2.7 сая тн коксжих нү үрс боловсруулж 2 сая.тн кокс, 107 мВт эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж буй бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 438.8 сая ам.доллар гэж ТЭЗҮ-ээр тодорхойлогдсон. Тус төслийн хэрэгжилт нь усан хангамжийн хангалтгүй байдлаас шалтгаалан хойшилж байгаа ба Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хэрэгжүүлж буй Цагаан цав усны төслийн гүйцэтгэлтэй уялдуулан 2029 онд ашиглалтад оруулахаар тооцож байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ
ҮТП-ийн нийт хөрөнгө оруулалт болох 2,204.3 сая ам.доллар бөгөөд үүнээс 950.9 сая ам.долларийн буюу Тавантолгой ЦС, Кокс-эрчим хүчний үйлдвэр, цагаан цав усны төсөл, дэд бүтцийн төслүүдэд Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК санхүүжүүлж оролцоно. Тавантолгой ҮТП-ийн төслийг үе шаттай хэрэгжүүлэх ба 2024-2035 оны хооронд кокс-хими, нүүрс-хими гэсэн чиглэлүүдээр коксжих нүүрс болоод эрчим хүчний нүүрсний үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана. Бусад дагалдах үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилтэй хамтран шийдвэрлэнэ.
Төслийн явц, хэрэгжилт
2022- Технологийн туршилт хийгдсэн.
2022- Техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн. “БелааХоризон” ХХК-иар боловсруулж АҮЭБЯ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.
2024- Тавантолгой ҮТП-ийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулав,
2024- Өмнөговь аймгийн ИТХ Тавантолгой ҮТП байгуулахыг дэмжив,
2024- ҮТП-ийн газрыг эцэслэн тогтоож улсын тусгай хэрэгцээнд авахуулах хүсэлтийг ЗГ-т хүргүүлэв.
2025- “Тавантолгой ҮТП”-ийн Кокс-Эрчим хүчний үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээг 2025 оны 5-р сарын 29-ний өдөр АҮЭБЯ -ны паркийн зөвлөлөөр хэлэлцэж хүлээн авсан.
2025- “Тавантолгой ҮТП” -ийн Хөгжлийн төлөвлөгөөг АҮЭБЯ -ны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж 2025 оны 6 дугаар сарын 13 ны өдөр батлуулав.
Одоогоор ҮТП-ийн тусгай зөвшөөрөл авах нөхцөл бүрэн хангагдсан ба АҮЭБЯ-д тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг гаргахаар ажиллаж байна. 2025 онд ҮТП-ийн бэлтгэл судалгааны ажлыг гүйцэтгэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжийг хангаж ажиллана.
ТОО БАРИМТ
2204.3
Хөрөнгө Оруулалт
10
Үндсэн Үйлдвэрлэлийн Бүтээгдэхүүн
2794
Ажлын Байр
Зургийн цомог












